Танилцуулга
Бизнес Талант Инкубатор нь 2006 онд ЛЭОС-гийн УЗ-ийн гишүүдийн санаачлагаар байгуулагдаж, 2007 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дэмжлэгээр Монгол улсад бизнес инкубатор төвийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан инкубатор болж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Бизнес Талант Инкубатор нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй, орон тооны 3 ажилтан, 6 сургагч багштайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.


