Шинэ мэдээ

Powered by JoomlaGadgets

Сургалтын хуваарь

Цааш унших...

 

There are no translations available.

Танилцуулга

Бизнес Талант Инкубатор нь 2006 онд ЛЭОС-гийн УЗ-ийн гишүүдийн санаачлагаар байгуулагдаж, 2007 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дэмжлэгээр Монгол улсад бизнес инкубатор төвийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан инкубатор болж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Бизнес Талант Инкубатор нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй, орон тооны 3 ажилтан, 6 сургагч багштайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Read more...

There are no translations available.

Мэндчилгээ


Манай сайтад зочилж байгаа эрхэм хэрэглэгч Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье !

“Бизнес Талант” Инкубатор Төв нь шинээр бизнес эрхлэхийг зорьж буй эмэгтэйчүүд болон бизнес эрхлэгчдэд бизнес хөгжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэх шинэлэг аргачилалын нэг хэлбэр болох бизнес инкубацийн үйлчилгээгээр дамжуулан,  мэргэжлийн  салбаруудтай хамтран ажиллаж, олон улсын стандарт  аргачлалыг бий болгох зорилтыг дэвшүүлэн амжилттай ажиллаж байна.


Та сайтад зочилсноор бидний хийж байгаа ажлууд болон манай бойжигчдын ажлын амжилтууд, танд ашигтай зөвлөгөө зөвлөмжүүд, хөгжиж буй орнуудын инкубаторын туршлага төдийгүй Дэлхийн Инкубаторын Холбооноос гаргасан дүрэм  журмуудтай танилцах болно.

Манай сайтад зочилсонд тань баярлалаа.
Таны тарьсан бизнесийн үр үржилтэй, ургац арвинтай байхыг билэгдэн ерөөе !

Таныг гүнээ хүндэтгэсэн:

МБИҮНХ-ны дэд ерөнхийлөгч
Бизнес Талант Инкубатор Төвийн
Захирал
Цэндийн Энхтуяа

Зөвлөмж үг

Израйль улс 7 мужтай. Нутгийн өмнөд хэсэг нь элсэн цөл, цөлд сөнөсөн тэнгис гэж нэрлэгддэг нуур байдаг. Хойд хэсэг нь мөнх ногоон тэнд цэнгэг устай Галиль нуур оршиж, бүх Израйль улсыг цэвэр усаар хангадаг.

Еврей хүн үе удамдаа ийнхүү захидаг байна. Хэрэв та хүнээс аваад хариуд нь юу ч өгдөггүй бол сөнөсөн тэнгис шиг сөнөх болно. Хэрэв та үргэлж хүнд өгч байдаг бол Галиль нуур шиг эргэн тойрондоо мөнх цэцэглэх болно гэдэг ажээ.

Visit the YOOtheme website!
Content View Hits : 274434