There are no translations available.

AABI – ASIAN ASSOCIATION BUSINESS INCUBATORS
АЗИЙН БИЗНЕС ИНКУБАТОРУУДЫН ХОЛБОО

______________________________________

Азийн Бизнес Инкубаторуудын Холбоо (AABI) нь 2002 оны 4-р сард Канад улсын Торонто хотод болсон Бизнес Инкубаторуудын Үндэсний Холбоодын (NBIA) хурлын үеэр үүсч байгуулагдан,  Азийн бизнес инкубаторуудын үйл ажиллагааг өргөжүүлэх (баяжуулах) мэдээлэл, туршлага солилцсоноор бизнес эрхлэгчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна.

AABI-ийн гишүүн нь Ази тивийн улс орнуудад бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлдэг, хэрэгжүүлдэг байгууллага, үндэсний холбоод байхаас гадна энэхүү хөтөлбөрийг дэлгэрүүлэх зорилгоор ажиллана.

18 гишүүн орнуудтай. Үүнд:

1.    Япон                          10.    Малайз
2.    Өмнөд Солонгос         11.    Тайланд
3.    Хятад                        12.    Австрали
4.    Гонг-Конг                   13.    Киргиз
5.    Тайвань                     14.    Шинэ Зеланд
6.    Филиппин                  15.    Пакистан
7.    Вьетнам                     16.    Киргистан
8.    Сингапур                    17.    Узбекстан
9.    Энэтхэг                       18.    Казакстан

Холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил, бүх гишүүдийн хурлаар сонгогдсон дэд ерөнхийлөгч нь 2 жилийн дараа шууд Ерөнхийлөгч болж дэвшдэг.

•    Анхны ерөнхийлөгч доктор Масао Хориба- Япон улс (2002-2003)
•    2 дахь ерөнхийлөгч Конг Ким- Өмнөд Солонгос улс (2004-2005)
•    Одоогийн ерөнхийлөгч Аннуар Мохад Саффар- Малайз улс (2008-2009)
•    Шинээр сонгогдсон 2010-2011 оны ерөнхийлөгч профессор Бенжамин Юан- Хятад улс


Азийн Бизнес Инкубаторуудын Холбоо (AABI)-ны үйл ажиллагаа


Бүх гишүүдийн хурлаар бизнес инкубаторын хөгжил, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцох, идэвхжүүлэх,  гишүүд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинээр гишүүн элсүүлэх, сонгууль зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Азийн Бизнес Инкубаторуудын Холбоо (AABI)-ны бүх гишүүдийн хурал нь жилд 2 удаа хуралдана.

Хаврын болон оны эцсийн хурлыг Азийн аль нэг хотод тухайн улсын бизнес инкубаторын тэмдэглэлт үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулна.

Хурлын үеэр Азийн Бизнес Инкубаторуудын Холбоо (AABI) нь Олон улсын бизнес инкубаторыг дэмждэг байгууллагуудаар дамжуулан төрөл бүрийн семинар, зөвлөгөөн, сургалтыг хийнэ.

AABI-ийн Олон улсын инкубатор дэмжих хөтөлбөр (IBI)

2004 оноос энэхүү хөтөлбөрийг гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон орны бизнес инкубатор нь улс орныхоо болон олон улсын хэмжээнд өөрийн туршлагаа нэвтрүүлж, бизнес эрхлэгчийг олон улсын удирдлага,  техник технологиор хангасан, тэдний дотоод зах зээлийг өргөтгөн үйл ажиллагааг нь бэхжүүлсэн байна.

Сонгуулийн хороо энэ байгууллагыг сонгон шалгаруулна.

AABI-ийн шилдэг инкубатор шагнал

Азийн Бизнес Инкубаторуудын Холбоо (AABI) нь гишүүн орны бизнес инкубаторуудаас үйл ажиллагаагаар шалгарсан сайн гүйцэтгэлтэй инкубаторт оны шагнал өгч, туг далбаа өргөмжлөл гардуулна. Хэвлэл мэдээллээр сурталчилж, web-siteд байрлуулна.

AABI-ийн шилдэг бизнес эрхлэгч шагнал


AABI-ийн шилдэг бизнес эрхлэгч шагналыг 2005 оноос эхэлсэн бөгөөд анхны ерөнхийлөгч доктор Хорибагийн нэрэмжит шагнал гэж нэрлэгддэг. 500,000 иений ($4,500) урамшуулалтай.

AABI-ийн шилдэг бизнес эрхлэгч “Тorch” шагналыг 2009 оноос эхэлсэн бөгөөд Хятад улсын Засгийн газраас олгодог. $10,000 урамшуулалтай.

AABI-ийн сэтгүүл


2007 оноос эхэлсэн. Ази Номхон далайн орнуудын шинэлэг бизнес эрхлэгч нарын  тухай, шинэ бүтээлийг нийтэлдэг. Энэхүү сэтгүүл нь бизнес инкубаторын үйл ажиллагааг явуулж буй хүмүүс, бодлого боловсруулагч нарт гарын авлага болж их хэрэглэгдэж байна.

AABI-ийн сургалт


AABI-ийн нэг гол үйл ажиллагаа нь сургалт зохион байгуулах бөгөөд 2009 онд AABI-ийн төв оффис байрлаж байгаа Шанхай хотод Хятад улсын Засгийн газар, Шанхай хотын Олон улсын Бизнес инкубатор хамтран санхүүжүүлж олон улсын сургалт зохион байгуулна.

AABI-ийн гишүүн

AABI нь бизнес инкубатортой холбоотой үйл ажиллагааг явуулж буй байгууллага, холбоог элсэхэд нээлттэй хүлээн авна.

AABI -ийн гишүүнийн татвар:
•    Байгууллага холбоо $500
•    Инкубатор    $50
•    Хувь хүн    $25

www.aabi.info
Шанхайн Технологи шинэчлэлийн төв
Утас:
86-21-6451 5526
Факс:
86-21-6483 3567
Майл:
CLOAKING

Content View Hits : 274541