| DATE_FORMAT_LC3
БАЯН МӨНГӨН СОР ХОРШОО
Манай хоршоо нь 9 гишүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хоршоо нь оёдол, үслэг эдлэлийн засвар, захиалгат үйлчилгээ болон МАА эрхэлж, сүү цагаан идээний боловсруулалт хийж, худалдаанд гаргадаг.

Бидний давуу тал:
- Бид туршлагатай, чадварлаг хамт олон.
- Үслэг эдлэлийг цэвэрлэж, загварыг өөрчлөх, нөхөн сэргээх засварыг хийнэ.
- Үслэг эдлэлийн захиалга авч малгай, шуба хйинэ.
- Төрөл бүрийн оёмол хувцасыг захиалгаар хийнэ.
- Сүү цагаан идээний боловсруулалт хийж ааруул, бяслаг, аарцыг худалдаанд нийлүүлдэг.

Д.Дашдулам миний ажиллаж байсан үслэг эдлэлийн “Сор” компани 1999 дампуурч, тэр үед ажиллаж байсан хүмүүс бүгд ажилгүй болсон. Тэр хүмүүсийн нэг би байсан. Гэнэт ажилгүй болсон тул яахаа мэдэхгүй маш хэцүү байсан. 2003 оноос эхлэн хувиараа хөдөлмөр эрхэлж эхлэхээр шийдээд ганцаараа хөдөлмөрлөөд амжилт багатай, ашиг орлого ч муутай байсан. Хэсэг хугацааны дараа багаараа ажиллаж, дэм дэмэндээ асан дэвждэг юм байна гэдгийг ойлгосон.Ингээд сэтгэл нийлсэн 10 хүн нэгдэн хамтарч ажиллахаар болсон. Энэ хугацаанд Бизнес Талант Инкубатор төвөөс зохион байгуулсан бизнесийн сургалтанд хамрагдаж, цаашид бизнесээ хэрхэн явуулах талаар бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, “Баян мөнгөн сор” хоршоог байгуулан ажиллаж эхэлсэн. Бид хоршоогоо байгуулан ажиллаж эхэлсэнээс хойшхи хугацаанд “Дэлхийн бичил бизнесийн шагнал”, “Нийслэлийн шилдэг бичил бизнес эрхлэгч” зэргийг авсан. Одоо манай хоршоо үслэг эдлэлийн засвар захиалга, ноосон эдлэлийн захиалга засвар, хувцас захиалга засвар, мөн үнээний аж ахуй эрхэлж, сүү цагаан идээгээ боловсруулан борлуулалт хийж байна. Манай хоршоо 10 үнээ, 6 бяруу, 7 тугалтай. Тус инкубатор төв нь манай хоршооны оёдлын ажлын байрны түрээсийн 50 хувийг төлдөг, мөн Улаанбаатар хотод зохиогдож байгаа үзэсгэлэн өдөрлөгүүдэд оролцуулдаг. Үзэсгэлэнд оролцсоноор бусдаас суралцдаг төдийгүй маш сайн сурталчилгаа болж өгдөг. Мөн бүтээгдхүүний борлуулалт хийдэг. Үүнээс гадна бидний ажил үйлчилгээг сурталчилах ажлыг хийж, танилцуулга материалыг хэвлүүлэхэд тусалж дэмждэг. Одоо бидний үйл ажиллагааны тухай интернэтээр сурталчилах гэж байгаад бид баяртай байна. Мөн интернэтийн орчинд ажиллаж сурахад биднийг үнэгүй сургалтанд хамруулж мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тусалж байгаад баяртай байна.
Манай хоршоо энэ оны төгсгөлөөр инкубаторын бойжигчоо төгсөнө. Цаашид бид инкубатортайгаа үргэлж холбоотой сайн ажиллах болно.

Утас: 99750930
Хаяг: Шар хадны эцэст Бугат-Алтай ХХК-ын байранд
E-mail:
CLOAKING





