| DATE_FORMAT_LC3
Би солонгос хэлний мэргэжил эзэмшээд, Бизнес талант инкубаторын сургалтанд хамрагдсанаар 2008 онд Пийсмэйкер компанийг байгуулж, Солонгос хэлний сургалтын төвийг ажиллуулж байна. Манай сургалтын төв танд дараах зүйлийг танд санал болгож байна.

Сургалтын хэлбэр
Ангиар ба ганцаарчилсан
Сургалтын материал
Солонгосын боловсролын үнэлгээний газраас авдаг мэргэжлийн түвшин тогтоох шалгалт буюу TOPIK-ийн материалаар үнэгүй хангана.
Сургалтын чанар
- Мэргэжлийн өндөр түвшний багш
- Нэг ангид 5-6 оюутан байх тул багш хүн бүртэй тулж ажиллана.
Цаашдын үйл ажиллагаа
Тун удахгүй бид Англи хэлний мэргэжлийн түвшин тогтоох шалгалт TOEFL, IELTS, Герман хэлний мэргэжлийн түвшин тогтоох DAF шалгалт, Хятад хэлний мэргэжлийн түвшин тогтоох шалгалт HSG шалгалтанд, мөн монголд байгаа гадаадын иргэдэд зориулсан монгол хэлний хичээл заахаар бэлтгэж байна.
TOPIK гэж юу вэ?
Солонгосын боловсролын үнэлгээний газар болон Монгол дахь солонгосын элчин сайдын яамтай хамтран авдаг Солонгос хэлний мэргэжлийн түвшин тогтоох шалгалт юм. Үүнд: Дүрэм, Үгийн сан, Унших, Бичих, Сонсох орно.
Хэзээ авдаг вэ?
Монголд жилд 2 удаа буюу 4 сард, 9 сард авдаг.
Хаана авдаг вэ?
Хүмүүнлэгийн ухааны их сургуульд
Хэн өгч болох вэ?
Солонгос хэлийг суралцаж байгаа, мөн өөрийн хэлний мэдлэгийн түвшинг тогтоохыг хүсч байгаа, цаашид Солонгосын их дээд сургуульд суралцахыг хүсч байгаа бүх хүмүүс
Шалгалтын ангилал
Нийт 1-6 түвшинтэй.
1-2 нь анхан түвшин: Энэ түвшинд суралцсан оюутнууд тодорхой хэмжээнд ярьж, бичиж, уншиж ойлгож сурсан байна.
3-4 нь дунд түвшин: Солонгосын их дээд сургуульд суралцаж, лекцээ ойлгож биеэ даан сурах бичиг ашиглан даалгавраа хийх чадвартай түвшин гэж үзнэ.
5-6 нь дээд түвшин: Солонгос хүмүүстэй адил түвшин гэж үзнэ.
Peacemaker орчуулгын төв
PEACEMAKER орчуулгын төв нь монгол хэлнээс солонгос хэлрүү, солонгос хэлнээс монгол хэл рүү бүх төрлийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Утас: 9900-9091
E-mail: CLOAKING





