There are no translations available.

Манай хоршоо нь
Хөдөө Аж Ахуй, даавуун дотуур хувцас болон даавуун торны үйлдвэрлэл явуулж байна.


Экологийн судлаачид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэд дэлхийн улс орнуудын жилд гарах хогны хэмжээг нийтэд нь тооцон үзэхэд хогны 30 хувийг гялгар уут эзлэж байна гэв. Хэдийгээр энэ нь бага хувийг эзлэж байгаа мэт харагдаж байгаа ч дэлхийн долоон сая 500 мянган ам метр талбай өнгө алагласан гялгар уутанд бүрхэгдэж байна гэж дүгнэжээ.
Гэтэл олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан, өндөр молекултай органик бодис болох гялгар уут нь газрын хөрсөнд задралгүй 100-гаад жил болдог байна ... Газрын өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилтийг үүсгэдэг гэнэ.
Гялгар уутыг химийн хорт бодисын нэгдлээс гарган авдаг учраас экологид төдийгүй хүний эрүүл мэндэд ч хор хөнөөлтэй. Зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзэхэд гялгар уут нь харшил, хорт хавдар, элэгний өвчин бэлэглэдэг аж.
Тиймээс дэлхий дахинд гялгар уутыг хэрэглээнээс хасах талаар хүчтэй дуугаран үйлдвэрлэлийнхээ тоо хэмжээг багасгаж эхэлжээ. Манай урд хөрш ч гэсэн гялгар уутыг хэрэглэхийг хориглон, зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ногдуулж эхлээд байгаа ажээ. Тус улсад хууль ёсны зөвшөөрөлтэй 2 000 гаруй гялгар уутны үйлдвэр байхад эрүүл эрүүл мэндийн шаардлага хангахгүй сэмхэн үйлдвэрлэгчид тоогоо ч алдаад байгаа юм. Эх орондоо гологдсон, борлуулалтүй болсон гялгар уутнууд зах зээл хайн манай улсыг зорино гэсэн үг.
Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт зургадугаар сарын 1-нээс эхлэн 0,025 мм нимгэн гялгар уутыг томоохон сүлжээ, их дэлгүүрт хэрэглэхийг хориглосон захирамж гаргасан. Тэрхүү нимгэн гялгар уутны оронд цаасан болон даавуун уут хэрэглэж заншихыг дэлхий нийтээрээ уриалсаар байгаа билээ.
“Анд-Импайр”  ХХК нь 2008 оны 9-р сард даавуун тор, цүнх үйлдвэрлэх зорилгоор байгуулагдан өрхийн үйлдвэрлэлээс гараагаа эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Манай компани BT’s bag нэрийн зөвхөн даавуун торноос гадна төрөл бүрийн даавуун цүнх үйлдвэрлэж эхлээд байна. Даавуун торны тухай хэрэглэгчдийн хуучин ойлголтыг халж, даавуун тор гэхээр эмээ нар л бариад явбал таарах мэт өнгөрсөн сэтгэхүйг эвдэж ямар ч насны эрэгтэй эмэгтэй бүх хүн хэрэглэж болохоор нас, хүйсний онцлогт тохируулан өнгө, загварын өргөн сонголттой бүтээгдэхүүн гаргаж эхлээд байгаа билээ. Жишээлбэл: гэр бүлийн, залуу бүгүйчүүдийн, залуучууын спорт загварын, ээжийн үнэнч туслах бяцхан хүүхдүүдийн гэх мэт.
Бидний уриа : “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ!”


Хөдөө Аж Ахуй
Бидний эрхэм зорилго бол өөрсөддөө байгаа боломж, нөхцөл байдалдаа тулгуурлан төр засгийн бодлого, зорилт, улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан  үйл ажиллагаагаа  үе шаттайгаар  хөгжүүлж, 2009 оноос 2012 хүртэлх хугацаанд энэ бүс нутагтаа тэргүүлэх чиглэлийн “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, зоорь, хүлэмж, мод үржүүлэг, жимс, жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех зэрэг цогцолбор аж ахуйн загвар фермер бий болгон нийгэмд үйлчлэнэ гэж тодорхойлж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр 5 өрхийн 10 хүн тогтмол ажлын, 5 хүн улирлын чанартай 15-20 хүн түр ажлын байраар  хангагдсанаар ажлын байрыг шинээр бий болгож, ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.

Утас:
E-mail:

Content View Hits : 274452